Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 382 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Монгол Улсад коронавирусийн халдварын 315 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 308 нь эдгэрсэн бол долоон хүн эмчлэгдэж байна.
Эмчлэгдэж буй долоон хүнээс нэгнийх нь биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн. Эдгэрсэн 308 хүний 10 нь эмнэлгийн хяналтад, гурав нь гэрийн ажиглалтад, 295 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.