Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 2016 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах, вакцин болон хүүхдийн эмчээс зөвлөгөө, мэдээлэл авсан байна.
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.10.08-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2062 дуудлага ирснээс 550 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1131 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3209 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс Хөдөө орон нутгаас 332, яаралтай тусламжийн тасагт 983, эрчимт эмчилгээний тасагт 172 хүн эмчлүүлж байна. ЭХЭМҮТ-д 48 эх амаржиж, ГССҮТ-д осол, гэмтлээр 380 хүн үйлчлүүлсэн байна.