ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт нийт 1281 хүнд шинжилгээ хийхэд 1280 хүнд коронавируст халдвар илрээгүй.
Харин аравдугаар сарын 4-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 57 настай эмэгтэй эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 315 боллоо. Үүнээс 308 нь эдгэрсэн. Бүх ажиглалт, тандалтаа дуусгасан 294 хүн байгаа бол гэрийн ажиглалтад дөрвөн, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-т эмчлэгдэж байгаа 7 хүний биеийн байдлыг үнэлбэл зургаа нь хөнгөн, нэг хүндэвтэр байгаа" гэж хэлэв.