Өнөөдөр 803 хүний сорьцод шинжилгээ хийхэд 802-д коронавирус илрээгүй. Харин нэг хүнээс коронавирус илэрлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 315 байна. Үүнээс 307 хүн эдгэрчээ.
Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалын ажиглалтад, гурван хүн гэрийн ажиглалтад байгаа бол 294 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
Одоогоор ХӨСҮТ-д найман хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм. Эмчлэгдэж байгаа иргэдийн зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүн нь хүндэвтэр байна.