Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчинтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийслэлд томуу, томуу төст өвчин сүүлийн гурван жилийн байдлаар жил бүрийн 10, 11 дүгээр саруудад нэмэгдэж, өвчлөлийн дэгдэлт 12, нэгдүгээр саруудад явагддаг. Нийт өвчлөгсдийн 37,2 хувийг 0-1 нас, 30,5 хувийг 2-4 нас, 17,2 хувийг 5-9 нас, 4,9 хувийг 10-15 насны хүүхэд эзэлж байна. Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 2,216 ор байдгаас 1,123 нь хүүхдийн ор байна. Хүүхдийн ортой нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 1,812 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны дүүргэлт 81,8 хувьтай байна. Үүнээс 650 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм.