ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт 1455 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 307 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар зургаан хүн эмчлэгдэж байна. Дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байгаа.
Долоо хоногоор тоймлож хэлбэл, есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-н хүртэл нийт 4,240 хүний шинжилгээ хийсэн бөгөөд бүгдэд нь коронавируст халдвар илрээгүй. Энэ долоо хоногийн хугацаанд 4 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн. Эдгэрсэн хүмүүсийн хоёр нь эрэгтэй 45, 21 настай бол хоёр нь эмэгтэй 62, 84 настай байсан " гэв.