Өнөөдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 753 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин хоёр хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварын батлагдсан тоо 313 байгаагаас 307 хүн эдгэрчээ. Эдгээрээс 10 нь хяналтад, гурав нь гэрийн ажиглалтад байна. Харин 294 иргэний ажиглалтын хугацаа дуусчээ. Одоогоор ХӨСҮТ-д зургаан хүн өвчний улмаас эмчлэгдэж байгаагаас хөнгөн дөрөв, хүндэвтэр хоёр иргэн байна.