Өчигдөр буюу Ням гарагт /2020.06.21/ Штутгарт хотын төвд эмх замбараагүй байдал үүсжээ. Үймээн гарах шалтгаан нь нар хар тамхи худалдсан хэрэгтэй холбогдуулан цагдаа нар хотын төвд шалгалт хийсэн явдал болжээ. Тухайн үед хотын төв талбайд зугаалж байсан хэдэн зуун хүн цагдаа нарын эсрэг довтолжээ. Нийтдээ 400-500 хүн цагдаагийн хүчтэй мөргөлдөж, удалгүй олон жижиг хэсэг болж хуваагдан хотын төвийн дэлгүүрүүдийг тонож эхэлсэн байна. Нөхцөл байдал хэсэг хугацаанд хяналтаас бүрэн гарсан бөгөөд хууль сахиулагчид нэмэлт хүч гаргаж байж өнөөдөр өглөө л байдлыг намжаасан байна. Үймээний үеэр 19 цагдаагийн ажилтан шархаджээ. “Болсон үйл явдлыг хараад надад хэлэх үг олдохгүй байна. Би цагдаагийн албанд 46 жил ажиллахдаа ийм зүйл үзсэнгүй” гэж Штутгарт хотын цагдаагийн газрын дарга Франк Луц мэдэгджээ. Сошиал сүлжээнд хоосорсон үнэт эдлэлийн дэлгүүрийн лангуу, гар утасны дэлгүүрүүдийн зураг дүрснүүд таржээ. Нийтдээ есөн дэлгүүрийг тонож, 14 дэлгүүрийн цонхыг хагалсан байна.
Dutzende gewalttätige Kleingruppen haben in der Nacht zum Sonntag in der Innenstadt von #Stuttgart randaliert und mehrere Polizisten verletzt. Inzwischen hat sich die Lage beruhigt. Die Hintergründe der Auseinandersetzung sind noch unklar. https://t.co/LZMQ1v1e01 pic.twitter.com/JJEMj2td5a
— SWR Aktuell BW (@SWRAktuellBW) June 21, 2020