Газрын тосны эрэлт цар тахлын улмаас буурсантай холбоотойгоор АНУ-ын занарын нефть олборлогч 17 компани дампуурлаа зарласан тухай “Financial Times” сонин мэдээлэв. Эдгээр компанийн өрийн нийт хэмжээ 14 тэрбум орчим ам.доллар болсон бол 2020 оны эцэс гэхэд дампуурсан компанийн тоо 73 болж нэмэгдэж магадгүй байна гэж тус сонинд бичжээ. “Хамгийн гол нь дампуурлын болон бизнесийн бүтцийн өөрчлөлтийн давлагаа ирж байна” гэж KPMG компанийн эрчим хүч, байгалийн нөөцийн салбарын удирдагч Регина Майерын үгийг “Financial Times” иш татсан байна. Өнгөрсөн 4-р сард унасан шиг Америкийн “WTI” маркийн нефтийн үнэ хасах үзүүлэлт рүү орохгүй байгаа ч гэсэн нэг торх нефтийн үнэ нэгдүгээр сарын түвшнээс хоёр дахин бага байгаа аж. Үнийг эл үзүүлэлт өөрчлөгдөхгүй бол ирэх жил дахин 170 компани дампуурч болзошгүй байгаа аж. Америкийн занарын нефтийн компаниуд үйлдвэрлэлийнхээ өмнөх түвшинд хүрэхийн тулд хэдэн жил шаардагдана гэж шинжээчид үзэж байгаа ажээ.