Ирэх 11-р сард Шанхай хотод Импортын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн худалдаа болно гэж БНХАУ-ын Худалдааны дэд сайд Ван Биннань мэдээлэв. Үзэсгэлэн ирэх 11-р сарын 5-10 өдрүүдэд болох бөгөөд “бэлтгэл ажил амжилттай явагдаж байгаа” аж. Дэд сайдын хэлснээр "үзэсгэлэнгийн цар хүрээ улам өргөжиж, үзүүлэнгийн талбайн захиалга өнгөрөн жилийнхээс хэдийнээ давжээ". Өнгөрсөн 1-р сараас хойш Хятадад маш олон хэмжээ арга цар тахлын улмаас цуцлагдсан аж. Тус улсад коронавирусийн халдварын нийт 82954 тохиолдол бүртгэгдэж, 4633 хүн нас барсан байна. Эмнэлэгт одоо COVID-19 өвчтэй 82 өвчтөн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн биеийн байдал маш хүнд аж.