Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны дэргэд баригдаж байсан орон сууц дотроос үхсэн хүний цогцос олдсон байна.
Тодруулбал, 05.13-ны өдрийн 00:08 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид "орон сууц дотор хүн үхсэн байна" гэх дуудлага мэдээллийг хүлээн авч 5 км замыг туулан 00:14 цагт очиж, тус орон сууцны баригдаж буй барилгын 2 дугаар давхарт тус дүүргийн иргэн Т/20 настай, эрэгтэй/-ын цогцсыг буулгаж авчээ.
Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Амартүвшинд шилжүүлж өгч мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм.