“Андройд” үйлдлийн системтэй гар утасны хэрэглэгчдэд уржигдраас эхлэн “Та “Google” компанийн ивээн тэтгэгчдийн бэлэг болох 500 ам.доллар хожлоо” гэсэн зурвас хайлтын системд нэвтрэх бүрт нь гарч ирэн, иргэдийг багагүй төөрөгдүүлжээ. Тодруулбал, “Манай “Google” хайлтын системийг сонгосон танд баярлалаа. Бид хэрэглэгчдээ санамсаргүйгээр сонгон, урамшуулдаг. Өнөөдөр бэлэг хүлээн авах 10 хүний нэгээр та сонгогдлоо. Таны IP хаяг....” гэснээ “Айфон” загварын гар утас, 500 ам.доллар, 1.4 сая төгрөг хожсон мэтээр төөрөгдүүлж буй аж. Уг мэдээлэл хуурамч бөгөөд зааврын дагуу санал болгосон үйлдлүүдийг нь хийх гэж оролдсон тохиолдолд вирус идэвхжиж, танд төвөг удна гэдгийг үүгээр сэрэмжлүүлж байна.
Бэлтгэсэн: О.Оргилох