Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны тавдугаар байрны зоорийн давхар иргэн Б-ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатаж 1 удаагийн хэрэглээний газ дэлбэрчээ.
Уг дуудлагыг 05.05-ны өдрийн 17:02 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна.
Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 17:05 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /53 настай, эмэгтэй/, Б /46 настай, эрэгтэй/, С /28 настай, эрэгтэй/ нар өртөж түлэгдсэн тул НЯТТ ажиллаж ГССҮТ-д хүргэж өгсөн. Шалтгаан нөхцөлийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.