Фэйсбүүк ашиглаж архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэд, дуудлагаар биеэ үнэлдэг иргэдийг илрүүлжээ.
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Газрын Нэгдүгээр хэлтэс-ийн алба хаагчид шөнийн хяналт шалгалт, "Эмзэг цэг" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2020.05.01-ны 21:00 цагаас 2020.05.02-ний шөнийн 03:00 цаг хүртэл хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зөрчил илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тус хэлтсийн алба хаагчид, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэд, мөн фэйсбүүк ашиглаж архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэд, дуудлагаар биеэ үнэлдэг иргэдийг илрүүлж, бүртгэл судалгаанд хамруулж эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна.