Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэн булаг багийн нутагт уржигдар ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг зодож, тусгай хэрэгслийг нь эвдсэн хэрэг гарав. Цагдаагийн дэслэгч Д, ахлах ахлагч Б нар хууль бусаар алт олборлож буй нинжа нарыг тарахыг шаардаж, “Ковид-19” вирусийн үед олноор цуглахгүй байхыг анхааруулжээ. Гэтэл алт олборлож байсан найман хүн цагдаагийн алба хаагч нарыг бүчиж, улмаар зодож танхайрсан гэнэ. Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийнхан эл үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Тус сумд нинжа олон, хууль бусаар алт олборлох хэрэг цөөнгүй гардаг аж.
Бэлтгэсэн: Д.Тэлмэн