Австрид ОХУ-ын Соёлын яамны өндөр албан тушаалтныг саатуулсан тухай ХИА Новости агентлаг Вен хотын прокурорын мэдэгдсэнийг уламжлав. Өмнө нь энэ талаар Испанийн үндэсний цагдаагийн газар мэдэгдсэн аж. Мөн албан тушаалтны эхнэр болон хүү Испанид саатуулагджээ. Албан тушаалтны нэрийг одоогоор дурдаагүй бөгөөд түүнийг мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаа аж. Баривчлах тушаалыг Марбель хотын шүүх хууль бус аргаар олсон мөнгөөр тус хотод тансаг зэрэглэлийн харш худалдаж авсан гэсэн үндэслэлээр гаргасан байна. Харшийг худалдаж авсан 4 сая евро албан тушаалтны Швейцар дахь банкны данснаас шилжсэн байв. Марбелийн шүүх тус харшийг мөн 100 мянган еврогийн үнэтэй автомашин, банкан дахь 160 мянган евро болон мөн үнэт эдлэлийг нь битүүмжилсэн байна. Испанийн хуулийн багууллагын мэдээлснээр Оросын эрх баригчид Эрмитажад хуваарилагдсан улсын хөрөнгөнөөс 7.2 сая доллар, мөн ОХУ-ын орон нутаг дахь түүх дурсгалын хөшөөнүүдийг сэргээн засварлах мөнгөнөөс 2,6 сая доллар тус тус шамшигдуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан Соёлын яамны дээрх албан тушаалтныг олон улсын баривчлах захирамж гаргажээ. Испанийн Эрүүгийн хуулиар мөнгө угаахыг бусад улсад үйлдсэн гэмт хэргийн улмаас олж авсан ч гэсэн шийтгэдэг аж.