Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын "Korean Air" компанийн онгоцны үйлчлэгчийн биед хүрч бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт шалгагдаж буй.
Тэгвэл үүнтэй ижил төстэй хэргээр ОХУ-ын иргэн саатуулагдсан талаар Korea Times сонин уламжиллаа.
Тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Оросын иргэн Филиппинээс Өмнөд Солонгосын чиглэлд нисэж байхдаа онгоцны үйлчлэгч эмэгтэйн араас бэлхүүсээр нь тэвэрсэн хэрэг гарчээ. Нисэх багийнхан болсон хэрэг явдлын талаар Инчеоны цагдаа нарт хандсанаар сэжигтнийг саатуулжээ.