Денге нэртэй хумхаа 2019 он гарснаас хойш Гондураст 155 хүний амь насыг авч одоод буй талаар Тribuna сонин тус улсын Эрүүл мэндийн яамны эх сурвалжийг дурдан мэдээллээ. Гондурасын Эрүүл мэндийн дэд сайд Роберто Косензагийн хэлснээр, дэнге өвчний дэгдэлт тус улсад 43 долоо хоног үргэлжилж байгаа аж. Уг өвчнөөр 94 мянга гаруй иргэн өвдөж тэдгээрийн 18 мянга нь дэнге өвчний хурц хэлбэрээр өвчилсөн байна. Халдвар авсан хүмүүсийн 53% нь 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Гондурас улсын эмнэлгийн байгууллагууд өвчлөлийн тоог дийлэхгүй байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Дэнге хумхаа өвчний шинж тэмдэг бол маш өндөр халуурахаас эхлээд дотуур цус алдах ч аюултай. Хамгийн аймшигтай нь эл өвчин дахих магадлал өндөр. Өвчнийг үүсгэдэг дөрвөн янзын вирус байдаг бөгөөд өвчилсөн хүн зөвхөн нэгд нь л дархлаатай болдог аж. Эв өвчнийг хоёр дахиа тусвал өвчлөл маш хүнд явагддаг бөгөөд нас барсан тохиолдолын ихэнх хувийг дахин халдварлалт эзэлж байгаа гэнэ.