Өчигдөр Японы эзэн хааны хаан ширээндээ заларсныг тунхаглах ёслол болсон билээ. Уг ёслолд 2 мянга орчим зочин уригдсан бөгөөд үүний 400 нь төрийн тэргүүнүүд болон 180 орны төлөөлөгчид оролцсон аж. Тэдгээрийн дотор Украины Ерөнхийлөгч В.Зеленский эхнэрийн хамт уригдсан байна. Украины тэргүүн хатагтай Елена Зеленская арга хэмжээнд нимбэгэн шар өнгийн даашинз, бээлий өмссөн нь нийгмийн сүлжээнд шуугиан тарив."Японд албан ёсны арга хэмжээнд гадаадын төлөөлөгчид хэзээ ч шар өнгийн хувцас өмсдөггүй. Энэ нь эзэн хааныг үл хүндэтгэсэн эсвэл эзэн хааны гэр бүлтэй холбоотой гэдгийг харуулсан явдал юм", “Украины тэргүүн хатагтай буруу өнгийн хувцас өмсөж эзэн хааныг доромжлов”, “Зеленскийн эхнэрийн дизайнер нь Украины дайсан байх”, “Украины ерөнхийлөгчийн баг протокол мэддэггүй бололтой”...г.м сэтгэгдэл цуварсаар байна. Японд VIII зуунаас эхлээд зарим өнгийг хориглосон тодорхой хууль хэрэгжсээр иржээ. Орчин цагт энэ нь албан ёсны хууль зүйн статусгүй болсон ч ёсыг баримталсаар байгаа аж. Тухайлбал бор өнгийг зөвхөн эзэн хааны гадуур хувцсыг хийхэд ашигладаг байж. Тиймээс энэ өнгийг Японы эзэн хаанаас өөр хүн ашиглахыг хориглосон аж. Одоо ч гэсэн эзэн хаан хаан ширээндээ залрах ёслолд зөвхөн энэ өнгийн хувцас өмсдөг юм байна.