“Сирийн ардчилсан хүчин”, “Курдистаны ажилчин нам” зэвсэгт бүлэглэлийн дайчид өөрсдийн гол түшиц газар болох Рас-эль-Айн хотыг орхин гарч эхэлсэн тухай ням гарагт /2019.10.20/ Al Mayadeen мэдээлэв.. Энэ сарын 17-нд Туркийн засгийн газар АНУ-тай тохиролцоонд хүрсний дагуу курдын дайчдыг тус бүс нутгаас гарахад зориулан 120 цагийн хугацаатай гал зогсоосон билээ. Тус мэдээллээр курдууд 86 автомашин, техник хэрэгсэлтэйгээр Хасакийн төв рүү чиглэж байгаа аж