Чилийн Засгийн газар үймээн самуунтай холбогдуулан Антофагаст, Вальдив хотуудад болон тэдгээрийн бүс нутагт онц байдал тогтоолоо. Энэ тухай ням гарагт /20149.10.20/ Засгийн газрын албан ёсны сайтад нийтэлжээ. Баримт бичигт дурдсанаар тус улсын хойд хэсэгт орших Антофагаст болон өмнөд хэсэгт байрладаг Вальдив хотод "өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын болон хувийн өмч рүү олон удаагийн халдлага гарч, мөн үймээн самуун дэгдсэн” тул уг шийдвэрийг гаргажээ. Бүс нутагт дэг журам сахиулагчдыг томилон шаардлагатай нөхцөлд армийнхныг татан оролцуулах эрхийг тэдэнд олгожээ. Чилид нийтийн тээвэр метроны үнэ дунджаар 1$-аар нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн даваа гарагт олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн бөгөөд удалгүй үймээн самуун болон хувирсан билээ. Хожим эмх замбараагүй байдал тус улсын бусад хотуудад гарч эхэлсэн юм. Бий болсон нөхцөлтэй холбогдуулан эрх баригчид нийслэл Сантьяго хот болон Вальпарайсо, Консепсион, Ла Серен, Кокимбо, Ранкагуа мужуудад онц байдал зарлаад байсан юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пинхера нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмэхийг цуцлах шийдвэр гаргажээ.