Германы хуульд фашизмын үеэр энгийн иргэдийг олноор нь алах үйл явцад оролцсон гэмт этгээдийг тодорхой баримтгүй ч шийтгэх боломжтой заалт бий. Тэр заалтын дагуу өнөөдөр 93 настай нэгэн нацист ялаа сонсох гэж байна. Бруно Дэй 17 настайдаа анх Нацист Германы үхлийн батальонд элсэж, өнөөдрийн Польш улсын Гданьск хотод оршиж байсан хорих лагерьт ажиллаж байжээ. Тэрээр 1944 оны наймдугаар сараас 1945 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд 5,230 хүнийг устгахад оролцсон гэгдэж байна. 1945 оны тавдугаар сарын 9-нд холбоотнуудын арми Стутхофыг чөлөөлөх хүртэл нийт 65,000 хоригдол амь үрэгдсэн бөгөөд тэдний үхэлд харгалзагчдын гүйцэтгэсэн үүрэг гол нөлөө үзүүлсэн гэдэг. Өнөөдрийн шүүх хуралд Стутхофт хоригдож байсан 20 орчим хүн зарга мэдүүлэгчээр оролцох юм байна. Мөн АНУ, Израиль, Польшоос гэрчүүд ирж оролцохоор болжээ. Бруно Дэй хэдий өндөр настай ч Гамбург хотын прокурор түүнийг бие болон оюун санааны хувьд хариуцлага хүлээх чадвартай гэж үзжээ
АНУ 95 настай нацист гэм буруутныг шилжүүлж байна