Мягмар гарагт /2019.10.14/ Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод хоёр хоёр Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багууд 2020 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод хүч сорилоо. Харин уг тэмцээн Ким Ил Уны нэрэмжит стадионд ганц ч үзэгчгүй тэр байтугай хэвлэл мэдээллийнхэнд ч хаалттай болж өнгөрсөн байна. Тоглолтыг ФИФА-гийн тэргүүн Жианни Инфантино тэргүүтэй албаны хүмүүс үзэж сонирхсон бол Өмнөд Солонгосын фэнүүд үндэсний шигшээ багийнхаа ДАШТ-ий урьдчилсан шатанд хийсэн тоглолтыг 35 жилийн түүхэндээ анх удаа үзэж чадаагүй байна.Тоглолтын явцыг Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгчид сошиал хуудсаараа мэдээлж байв. Тоглолтын үр дүн 0:0 харьцаатай өндөрлөжээ.