Даваа гарагаас /2019.10.14/ эхэлсэн Каталонийн үндэсний ассамблей мягмар гаригийн/2019.10.15/ орой Таррагон, Ллейд, Барселон, Жирон дахь Засгийн газрын төлөөлөгчийн байрны өмнө эсэргүүцлийн жагсаал явуулахыг уриалжээ. Барселоны төвд жагсагчид болон хууль сахиулах ажилтнуудын хооронд мөргөлдөөн гарсан байна. Жагсагчид Испанийн засгийн газрын төлөөлөгчийн ордон руу орох гэж дайран цагдаа нар руу лонх, галт дайраг болон бусад зүйл шийджээ. Тус мөргөлдөөний үеэр 70 гаруй жагсагч бэртжээ. Vanguardia сонины мэдээлснээр бол Луид хотод хууль сахиулагчид болон эсэргүүцэгчид хооронд мөн мөргөлдөөн болж байна гэж мэдээлэв. Харин Жиронд хэдэн арван мянган калоничуудын жагсаал одоогоор тайван өнгөрч байна гэж “24 Horas” суваг мэдээлээ. Каталонийн эсэргүүцлийн хөдөлгөөн өнгөрсөн даваа гарагаас Испанийн дээд шүүх тус бүс нутгийн улс төрчдийг 2017 онд Каталонийн тусгаар тогтнолын талаарх хууль бус санал асуулга явуулсан гэж буруутган ял сонсгосны дараа эхэлсэн юм. Даваа гарагт жагсагчид Барселоны нисэх онгоцны буудлын орох гарах гарцыг хаан үйл ажиллагааг гацаасны улмаас хэдэн арван нислэг хойшилжээ. Тэдний тараах гэсэн цагдаа нар хүч хэрэглэснээр ширүүн мөргөлдөөн үүсэж 131 жагсагч, 70 хууль сахиулах ажилтан бэртэж гэмтсэн байна. Сүүлийн хоёр өдөр эсэргүүцэгчид Каталонийн зарим бүс бүс нутгийн авто болон төмөр замын хөдөлгөөнийг боогоод байна. Даваа гарагт Испанийн Дээд шүүх 2017 онд тус автономит бүс нутгийн парламент Испаниас салан тусгаарлах талаарх хууль бус бүх нийтийн санал асуулга явуулж цаашид тусгаар тогтнох гэсэг хэрэгт оролцсон 12 улс төрчдөд ял оноосон юм. Есөн улс төрчийг бослого гаргасан гэж буруутган 9- 13 жилийн хорих ял, гуравт нь тушаал биелүүлээгүй гэж торгууль тус тус оноосон аж.