Эквадорт шатахуунд олгох татаасыг цуцалсныг эсэргүүцэж эхэлсэн жагсаал эмх замбараагүй байдал байдал болж хувирсан тул тус улсын Ерөнхийлөгч Ленин Морено нийслэл Кито хотод онц байдал зарлав. Тэрээр хүчирхийлэл хэрээс хэтэрч, энхийн аргаар нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй болсон тул онц байдал зарлаж, нийслэл Кито хотод зэвсэгт хүчний анги салбаруудыг оруулж байгаагаа зарласан тухай Венесуэлийн “teleSur” суваг мэдээлжээ.