Виржин мужийн Прокурор АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газрын ажилтан асан 30 настай Хенри Фрезийг нууц мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан хэрэгт буруутган баривчилжээ.Энэ тухай "Тасс" агентлаг эх сурвалжийн дурдан мэдээлэв. Тус агентлагийн мэдээлж буйгаар нууцлагдсан мэдээлэл, түүний дотор тагнуулын таван тайлан гадаад улсын зэвсгийн системийн тухай байжээ. Чухам ямар зэвсэг гэдгийг тодруулаагүй байна. Гэсэн хэдий ч дамжуулсан материалыг хэд хэд хуваан дор хаяж найман мэдээлэлд ашигласан болохыг онцолжээ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Фризе энэ мэдээллийг хоёр сэтгүүлчид дамжуулсан байна. Баривчлагдахаасаа өмнө Фризе Батлан хамгаалах яамны тагнуулын газрын терроризмын эсрэг хэлтсийн шинжээчээр ажиллаж байв. Түүнийг лхагва гарагийн өглөө /2019.10.09/ ажилдаа ирэхэд нь саатуулжээ.