Японы баруун өмнөд бүс нутагт их хэмжээний аадар бороо орсонтой холбогдуулан хөрсний үерийн түгшүүр зарлажээ. Сага, Такү хотод унасан хур тунадасны хэмжээ нэг цагийн дотор 120-200 миллиметр хүрсэн гэж Цаг уурын газраас мэдээлжээ. Хөрсний гулгалтын болон үерийн түгшүүр Кюшү арлын хойд хэсгийн Фүкүока, Сага, Нагасаки мужид зарласан байна. Сага мужийн Такео хотын зам дээр үерийн усанд урсаж байсан автомашинаас хүмүүсийг аварсан гэж Цагдаагийн газраас мэдээлсэн аж. Японы баруун өмнөд хэсэгт олон арлууд байдаг агаад хөрсний гулгалтын аюул асар өндөр аж. Одоогийн байдлаар үеэрт 3 хүн эндсэн мэдээ байна.