МЭӨ 49 оны энэ өдөр Юлий Цезарь өөрийн ул төрийн өрсөлдөгч Гней Помпейн талынхныг Илердын тулалдаанд ялжээ. Эл тулалдаан Ардчилсан Ром улсын сүүлчийн тулалдаануудын нэг аж.
626 оны энэ өдөр Турк-хазаруулын цэргүүд зүүн Кавказыг эзэлжээ.
1593 оны энэ өдөр Францын хаан IV Генрихын амь насанд халдах оролдлого гарчээ.
1770 оны энэ өдөр гүн ухаантан Георг Вильгельм Фридрих Гегель төржээ.
1798 ионы энэ өдөр Ирландын бослогын үеэр Ирланд-Францын хамтарсан цэрэг Кастлбарын дэргэд Британийн армитай тулалджээ. Эл тулалдааны үр дүнд Франц улсын гар хөл болсон Коннахт улс байгуулагджээ.
1813 оны энэ өдөр Наполеоны цэрэг Дрездений дэргэдэх тулалдаанд Холбоотнуудын (Австри, Англи, Прусс, Орос, Швед) армийг ялжээ.
1828 оны энэ өдөр Бразил, Аргентин хоёр Уругвайн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.
1871 оны энэ өдөр Америкийн зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Теодор Драйзер төржээ.
1896 оны энэ өдөр дэлхийн түүхэн дэх хамгийн богино дайн (09:02-09:40) Британи, Занзибарын хооронд болжээ.
1900 оны энэ өдөр Англид анхны хот хоорондын автобус явж эхэлжээ.
1916 оны энэ өдөр Румыны хаант улс Австри-Унгарт дайн зарлажээ.
1944 оны энэ өдөр ухарч явсан фашистын арми Францын 22 тосгоныг галдан шатаажээ.
1946 оны энэ өдөр Праг хотод Олон улсын оюутны холбоо байгуулагджээ.
1946 оны энэ өдөр АНУ-д онгоцны нисгэгчийн автомат шидэлтийн суудлыг бүтээжээ.
1953 оны энэ өдөр Италийн Сицил мужид байдаг гэгээн Мадоннагийн баримал уйлж эхэлжээ.
1955 оны энэ өдөр Гинессийн ном хэвлэгдэн гарчээ.
1971 оны энэ өдөр Чад улсад төрийн эргэл хийх оролдлого гарчээ.
1991 оны энэ өдөр Молдав улс тусгаар тогтнолоо эргүүлэн авчээ.
2003 оны энэ өдөр Ангараг гараг дэлхийд бараг 60,000 жилийн хугацаанд 55,758,005 км зайг туулан ойртжээ.
2003 оны энэ өдөр Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн аюулгүй байдлын асуудлыг тайван замаар шийдвэрлэхийн тулд Өмнөд ба Хойд Солонгос, АНУ, Хятад, Япон, Орос зэрэг зургаан талт анхны хэлэлцээр болжээ.
2011 оны энэ өдөр “Ирен” хар салхи АНУ-ын зүүн эргийг дайрч, 47 хүний аминд хүрч, 15.6 тэрбум долларын хохирол учруулжээ