Данийн Орхуссын их сургуулийн судалгаа, танадалтын багийнхны мэдээлснээр, дэлхийн хэмжээнд дөрвөн хүн тутмын нэг нь сүрьеэгийн бактери тээгч байдаг. Эл өвчнийг үүсгэгч mycobacterium tuberculosis буюу савхан Кох бактерийн халдварын улмаас жилд дунджаар хоёр сая хүн нас барж байгаа бол 10 сая тохиолдол шинээр бүртгэгддэг аж.
Үүнээс гадна далд сүрьеэгийн тохиолдол асар их байна. Энэ бүхнээс харахад, дэлхийн хэмжээнд эл өвчний хүрээ хэр байгаа нь тодорхой гэдгийг онцолсон судлаачдын таамагласнаар бол 2035 он гэхэд сүрьеэг устгах ДЭМБ-ын зорилго биелэх, эсэх нь туйлын эргэлзээтэй гэнэ. Эл зорилгыг биелүүлэхийн тулд юуны түрүүнд далд сүрьеэг илрүүлэн, эмчлэх, үүнээс үүдэн Кох бактерийн халдварыг бууруулах ёстой.
Э.Хана