Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих" дэлхийн долоо хоног тохиодог билээ. Энэхүү өдрийг Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай.
Иймд Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” сэдвийн дор нээлттэй арга хэмжээ зохион байгууллаа. Үйл ажиллагааны үеэр эхийн сүүний ач холбогдол, хүүхдээ хөхөөрөө хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн сайнаар нөлөөлдөг тухай ЭХЭМҮТ-ийн эмч нар жирэмсэн эмэгтэйчүүд, залуу аав, ээжүүдэд зориулан сургалт, зөвлөгөө өглөө. Мөн аавуудад болон ажил олгогч нарт хандан хөхүүл эхчүүдийг дэмжих, хөхүүл эхэд ээлтэй ажлын байр бий болгохыг уриалж байгаа юм.
А. Сарандагина