Засгийн газраас баталсан “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлж эхлээд дөрвөн сар болох гэж буй. Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрт 63 750 хүүхэд хамрагдсаныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан мэдээллээ. 2-12 насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлж, өвчилсөн шүдийг эмчлэх нь уг хөтөлбөрийн зорилго. Эрүүл мэндийн сайдын баталсан амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах удирдамжид зааснаар энэ онд 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулж байна. Зарим тоон мэдээллийг доор үзүүлэв.
Бэлтгэсэн: О.Ундрах