Наадмаар бүх нийтээр тав хоног амрахтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Нийслэлийн бүх түвшний эрүүл мэндийн байгууллага наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж аймаг, дүүрэгт өндөржүүлсэн байдлаар ажиллах юм байна. Эрүүл мэндийн яаманд хариуцлагатай жижүүр 24 цагаар ажиллана. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсвэл холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана. Иргэдийн санал хүсэлт, гомдлыг 323002 утсанд хүлээж авна.
Дүүргийн Эрүүл мэндийн төв, хүүхдийн кабинетууд 11-15-нд 10.00-15.00 цагт ажиллах бол Нэгдсэн эмнэлгүүд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулна. Хүй долоон худагт найм, Төв цэнгэлдэх хүрээлэнд таван цэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ. Шаардлагатай тохиолдолд 320981 утсанд холбогдох юм. Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв ч 24 цагаар өндөржүүлсэн байдалд ажиллана. Түргэн тусламжийн 103, халдварт өвчин судлалын 100 дугаарын утас ажиллана. Мөн хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин, зам, тээврийн осол, наршилт, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй аюул эрсдэлээс хувь хүн, өрх гэрийн түвшинд бэлтгэлээ хангаж баярлахыг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Д.Есөнбуян