Цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 оны долдугаар сарын 1-нээс 8-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар 3-нд нутгийн баруун, 4-нд нутгийн төв, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орох юм байна.
Баруун аймгуудын нутгаар: 2, 7-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 2,7-нд нутгийн баруун хэсгээр, 3, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр бага зэрэг сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 4, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр бага зэрэг сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.