Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын тогтоолоор жил бүрийн зургаан сарын 26-ны өдрийг Мансууруулах эм, сэтгэц идэвхт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэдэг.
Монгол Улсад Донтох эмгэгийг эмчилдэг олон улсын жишээн дээр хийсэн, эмчилгээнд ашиглагдах стандартыг хүлээн авч, мансууруулах бодисын хэрэглээ, түүний сөрөг үр дагаврын талаар мэдээлэл өгөх зорилгоор СЭМҮТ, ЦЕГ хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис эрүүл мэндэд асар их хохирол учруулдаг. Үүнээс гадна /ХДХВ/ ДОХ, Хепатит В,С/, сэтгэцийн үйл ажиллагааны алдагдал, донтолт, бөөрний эмгэг, үе мөчний үрэвсэлд хүргэдэг. Дэлхийн 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 11-21 сая хүн судсаар тарин хэрэглэж байна.
Манай улсын хувьд мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд судалгаа хийхэд ДОХ илрээгүй ч 17 хувь нь тэмбүүтэй, 20 хувь нь элэгний С вирусийн халдвартай байна. Иймээс бодисыг хор нөлөө, хууль бус эргэлтээс сэргийлэх эрх зүйн талаар судалгаа шинжилгээнд суурилсан зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын “Эрүүл мэндэд эрх зүй”, “Эрх зүйд эрүүл мэнд” гэсэн уриалга дор бид мансууруулах бодисын эсрэг тэмцэж байна” гэв.