Монгол Улсын нийслэл хотын хөгжил дэвшлийг тодорхойлох 100 ба түүнээс дээш жилийн насжилттай соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах зорилготой соёлын өвд ээлтэй “Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан 1919 онд нийслэлд баригдсан музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгө мөнгийг шийдэж, өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын музейд түүх, дурсгалыг харуулсан 3200 гаруй үзмэр байдаг аж. Барилгын багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг олон нийтэд дэлгэн харуулж байна.