Урьд шөнө буюу 2019 оны тавдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө "Өргөө амаржих" эмнэлэгт 37 настай эмэгтэй төрөхийн хүндрэлээс болж нас барсан хэрэг гарчээ. Дөрөв дэх хүүхдээ төрүүлэх гэж байсан талийгаач Ч төлөвлөгөөт хагалгаагаар амаржих гэж байсан аж. Талийгаачийн ар гэрийнхэн эмч нарын буруугаас болж амиа алдсан хэмээн гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, хагалгаанд орохоор хүлээж, дусал тариа хийлгэсэн бөгөөд тус шөнийн 22.30-02.00 цаг хүртэл ямар ч хараа хяналтгүй, тусламж авах бололцоогүйгээр өрөөнд нь ганцааранг нь орхисон. Яаралтай тусламж ч үзүүлж амжаагүй" гэсэн байна.
Энэ асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.