Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ж.Амарсанаа эрүүл мэндийн салбар болоод салбарын сайд руу дайрч давшилсан мэдээллийг хийж байгаа учир албан ёсоор тайлбар хийж байна. Сүүлийн үед эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж байгаагийн үр дүнд сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, эмчилгээ оношилгоо хийж байна. Юуны өмнө эрт илрүүлэг, тансалт судалгааны ажлыг ерөнхий боловсролын 90 сургуульд хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 25 сургуульд хийгээд байна. Эрт илрүүлгийн үр дүнд сүрьеэ өвчний халдварыг 18-34 насныхан авсан болохыг тогтоосон. Сүрьеэ өвчинтэй тэмцэж, цаг наргүй зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчдын нөр их хөдөлмөрийг үнэлж байгаа. Тухайлбал, 2014 онд сүрьеэ өвчний 4272 тохиолдол бүртгэгдсэн бол 2016 онд 4045, 2017 онд 3779, 2018 онд 3498 тохиолдол бүртгэгдэж, жил бүр буурч байгаа нь сайшаалтай. Иймд тэдний хүч хөдөлмөрийг харлуулж, эрүүл мэндийг улстөржүүлж байгаагаа зогсоохыг шаардаж байна" гэлээ.