БНХАУ-ын батлах хамгаалахын төсөв нэмэгдэж байгаа ч дэхийн бусад орнуудад аюул заналхийлэл учруулахгүй аж. 13 дугаар сонгуулийн Бүх хятадын төлөөлөгчдийн хоёрдугаар их хурлын төлөөлөгч Жан Есуй хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдэл хийхдээ “Хятад улс энх тайвныг хөгжүүлэх хэрэгт урьдын адил үнэнч хэвээр. Батлах хамгаалахын салбарт зориулагдсан зардал ихсэж байгаа явдал тус улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах хэрэгцээнд тохирч байгаа бөгөөд бусад орнуудад аюул занал учруулахгүй” гэж хэлжээ. Өнгөрсөн оны дүнгээр “Хятадын батлан хамгаалахын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 1,3 % хувийг эзэлж байсан бол дэлхийн бусад том гүрний үзүүлэлт 2% хувьд хүрснийг” их хурлын төлөөлөгч цохон тэмдэглээд “БНХАУ-ын батлан хамгаалахын төсөв аажмаар нэмэгдэж байгаа явдал манай улсын аюулгүй байдал, болон зэвсэгт хүчнийг шинэчлэхэд шаардлагатайг” онцолжээ. Албан ёсны мэдээллээр бол 2017 онд Хятадын зэвсэгт хүчний төсөв түүхэндээ анх удаа их наяд(1.044 их наяд) юаньд хүрчээ. Харин 2018 онд БНХАУ тухайн салбарт 1,11 их наяд юань зарцуулсан байна. Энэ жилийн буюу 2019 оны батлах хамгаалахын төсвийн нэмэгдлийг Бүх хятадын төлөөлөгдчдийн их хурал дээр өнөөдөр мэдээлэх аж.
Олон улсын байгууллагууд, тэр дундаа SIPRI (Стокгольмийн олон улсын энхийн ба мөргөлдөөний асуудлыг судлах хүрээлэн) БНХАУ-ыг батлан хамгаалахын зардлынхаа албан ёсны дүнг буруулан мэдээлэлдэг хэмээн үзэж байна. Тэдний тооцоолсноор Хятадын зэвсгэт хүчний зардалын өсөлт 50% хувьд хүрсэн аж. Хятадын албан ёсны өгөгдөхүүнд стратегийн зэвсэгт хүчний зардал, батлах хамгаалахын салбарын шинжлэх ухаан техникийн хөгжил, гадаадаас зэвсэг худалдан авалт, дотоодын цэрэг болон бусад хагас цэрэгжсэн анги нэгтгэлүүдийн гэх мэт асар их санхүүжилт шаарддаг зүйл ангиуд ороогүй гэж цэргийн судлаачид үзжээ.