1878 оны гуравдугаар сарын 3-нд Хаант Орос улс болон Османы эзэнт гүрэн Оросын армийн ялалтыг баталсан Сан- Стефаны энхийн гэрээ байгуулжээ. Эл энхийн гэрээ Османы эзэнт гүрний эзэрхэлд 500 жил болсон Болгар улсад эрх чөлөөг авчирсан аж. Энэ өдөр Болгарт тус улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн Оросын дайчдыг дурсдаг аж. Софи хотод нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд Болгарын Ерөнхийлөгч Румен Радаев болон төр засгийн тэргүүлэгчид хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсөн бол Александр Невскийн сүмд нас барагсадын гэгээн дурсгалд зоиулж ном хуржээ. Дурсгалын арга хэмжээний гол ёслол Болгарн төв хэсэгт оршдог Шипка даваан дээр болох аж. Энд 1877 онд Орос-туркийн дайны гол тулалдаан нэг болсон байна. Шипка давааны тулалдаанд нийт 9,0 мянган оросын цэрэг амиа алджээ. Уг арга хэмжээнд хэдэн мянган хүн оролцохоор төлөвлөсөн байна.