Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн хаваржилт хүндэрсэн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Тэгвэл уг аймгуудад улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувь хямд үнээр олгохоор болов. Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.