Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оноос хойш Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж буй Япон Улсын иргэн Каваүчи Широг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ соёлын элчийн үйл ажиллагааныхаа хүрээнд монгол залуусыг дэмжих, үүнд залуу жүдочдыг дэмжин ажиллаж байгаа зэрэг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Каваүчи Широгийн идэвх чармайлтыг өндрөөр үнэлээд цаашид монголын сонгодог урлагийн залуу авьяастнуудыг дэмжих, Токио 2020 Олимпын нээлтийн ёслолын ажиллагаан дээр монголын сонгодог урлагийн төлөөллийг оролцуулах тал дээр дэмжин ажиллахыг онцлон хүслээ.