НИТХ-ын хуралдаан үргэлжилж, Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн санал хураалтаар С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар өрсөлдөх бөгөөд өмнөх тооллогын комиссыг хэвээр батлах ёстой гэсэн санал оруулсан юм. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг завсарлага авч, хуралдаан үргэлжилсэн хэдий ч АН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа.