Сербийн Ерөнхий сайд Ан Брнабич болон түүний хамтран амьдрагч Милица Журич нар хүүтэй болжээ. Эмч мэргэжилтэй Милица Журич хиймлээр үр суулгах аргаар жирэмсэлжээ. Эх, хүү хоёрын бие сайн байгаа талаар Сербийн хэвлэл мэдээлэлж байна. Тус улс ил тод ижил хүйстэн төрийн тэргүүнтэй цорын ганц орон. 43 настай Ана Брнабич 2017 он долдугаар сард Ерөнхий сайдаар сонгогдсон бөгөөд тус улсын анхны эмэгтэй ерөнхий сайд аж. Бэлгийн цөөнхийн олон байгууллага холбоод Ерөнхий сайд Ан Брнабичийг хүүтэй болсонд баяр хүргэхийн сацуу тус улсад бэлгийн цөөнхийн эрх ашиг олон асуудалтай тулгарч буйг онцолсон байна. Сербийн нийгэм бусад Европын орнуудын бодвол бэлгийн цөөнхийн асуудалд нилээд консерватив (хуучинсаг) уур амьсгалтай бөгөөд тэдгээр хүмүүсийг гадуурхах, ад үзэх, хүч хэрэглэх явдал ихээхэн гардаг гэнэ. Сербид ижил хүйстэн хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй, тэдгээр хүмүүсийг хүүхэд өргөж авахыг хориглодог аж. Тиймдээ ч Бэлгийн цөөнхийн холбоод одоогийн Ерөнхий сайдыг энэ асуудалд өөрчлөлт оруулахгүй удаж байна хэмээн их шүүмжилдэг аж.
2017 онд Белградад болсон лесби, гей, трансжендер, бисесуал хүмүүсийн жагсаалын үеэр Ерөнхий сайд Брнабич ижил хүйстнүүстүүдийн асуудлыг Сербийн ард түмний өмнө тулгараад байгаа инфляцын түвшинг буруулах, ард түмнийхээ амьпралын түвшинг дээшлүүлэх зэрэг амин чухал асуудлыг цэгцэлсний дараа шийдэж болно гэж илэрхийлжээ. Мөн "Сербид ижил хүйстэн хүмүүсийн гэрлэлтийг хуульчлаасай хэмээн та хүсдэг үү" гэсэн асуултад ижил хүйстэн Ерөнхий сайд хариу өгөөгүй байна.