Өнөөдөр гадаа -2 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 51 дахь өдөр бөгөөд он дуусахад 314 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -2 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2640.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 40.26, юань 389.60, вон 2.35 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцана.
- Яндашгүй өргөн сэтгэмж - АНИМА 25 жил уран бүтээлийн үзэсгэлэн Төв урчуудын галлерейд нээлтээ хийнэ.
- 14.30 цагаас Aurug place-т “Enterprise Drone” буюу тусгай зориулалтын дроны хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэрэглээ, боломжуудыг танилцуулах хөтөлбөрт арга хэмжээ болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2015 онд Швейцарийн Рафц тосгонд хоёр галт тэрэг мөргөлдөж, 49 хүн амиа алдсан хэрэг гарав. Уг үйл явдалтай холбоотойгоор Швейцарийн холбооны төмөр зам компани хэд, хэдэн үйлчилгээгээ түр зогсоожээ.
- 2014 онд Украйны нийслэл Киев хотод европын холбоонд элсэхийг эсэргүүцсэн жагсаалын оролцогчдыг мэргэн буучид устгав.
- 1998 онд Америкийн уран гулгагч Тара Липински Наганогийн өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.
- 1988 онд Нагорно-Карабахын ард иргэдийн дунд Автономит эрхтэй болох эсэх асуудлаар санал хураалт явуулж, олонхийн санал авчээ. Үүнээс хойш Нагорно-Карабахын дайн эхэлсэн түүхтэй.
- 1986 онд ЗХУ сансар судлалын "Мир" хөлгийг хөөргөв. Уг хөлөг 15 жилийн турш задгай сансарт ажилласан билээ.
- 1962 онд Меркури хөтөлбөр: Дэлхийн тойрог замд гарсан Америкийн анхны хүнээр Жон Гленн гэх сансрын нисэгч тодров. Тэрээр "Френдшип 7" хөлгөөр тойрог замд гарч 4 цаг 55 минутын туршид дэлхийн тойрог замд байжээ.
- 1935 онд Антарктид тивд хүрсэн анхны эмэгтэйгээр Каролин Миккелсэн тодорчээ.