Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд санал болгосон “Халхын гол” кино төсөл дэмжигдлээ. Уг төслийг ОХУ-ын "Ленфильм" кино студи хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хойд хөршөөс ерөнхий продюсерээр Э.Пичугин, зохиолчоор С.Снежкин, түүхийн зөвлөхөөр К.Могилевский, цэргийн зөвлөхөөр В.Буздыган зэрэг уран бүтээлч дээрх кино төсөлд ажиллахаар сонгогдсон байна.
Ташрамд дурдахад, Халх голын тулалдааны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Эл түүхэн ойг Монгол Улс, ОХУ-тай хамтран тэмдэглэх юм.