Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууц ашиглалтанд орж, газраа чөлөөлсөн иргэд шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байна.
2018 онд 4000 гаруй айл газраа чөлөөлж орон сууцаар хангагдсан бол энэ онд 8000 гаруй айлыг орон сууцтай болгох зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажил сайн явагдсанаар нийт 89980 айл орон сууцтай болох ажээ.