Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод зохион байгуулагдаж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн нээлт нэгдүгээр сарын 25-нд Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид оролцож, Монгол ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Тус үзэсгэлэн нь Монгол зан заншил, соёл ахуй, түүх уламжлалыг суугаа орны иргэдэд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үзэсгэлэн энэ оны 4 дүгээр сарыг дуустал үргэлжлэх ажээ.