Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Бөхийн Бааст 98 насандаа бурхны орондоо заларлаа.
Тэрбээр 2018 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж, Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоо гардаж авч байсан билээ.
Б.Бааст нь 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд мэндэлж байжээ.
1964 онд Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Түүний уран бүтээлүүдээс товч танилцуулъя.
- "Гурван ишиг" /1957/,
- "Хөөрхөн Баадий" /1959/,
- "Бушуу туулай" /1967/, өгүүллэг,
- "Алтайн цэцэг" /1965/,
- "Хунгийн дууль" /1970/,
- "Хөвчийн бор" /1977/ зэрэг 60 гаруй түүвэр, хэд хэдэн роман бичсэн
- "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхэтгэн редакторласан аж.
ШАГНАЛ
- МЗЭ-ийн шагнал /1966/ - "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа
- Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ - "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа,
- Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн (1999),
- Монгол улсын Ардын Уран Зохиолч цол (2006),
- Монгол улсын хөдөлмөрийн баатар цол (2018)