НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 23-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэд 2018 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.