“Ард кредит ББСБ” компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтээс хөрөнгө татахаар төлөвлөөд буй. Тус компани олон нийтэд хувьцаагаа худалдах зөвшөөрлөө өнгөрсөн долоо хоногт дээрх биржээс авчээ. Тэгвэл одоо хувьцаа гаргах материалыг нь Санхүүгийн зохицуулах хороо хянаж байгаа гэнэ.
Уг хорооноос зөвшөөрөл олговол IPO хийх эрх нь нээгдэнэ. “Ард кредит ББСБ” компани нийт хувьцааныхаа 25 хувийг арилжих аж. Ингэснээр зах зээлээс тав орчим тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ гэж тооцжээ. Тус компани “ЛэндМН ББСБ”-тай адил хиймэл оюун ухаанд суурилсан зээл олгох үйлчилгээг ирэх оны эхнээс нэвтрүүлэхээр ажиллаж буй.